CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Хайрын хот Лижянь

11-08-2016 16:27

Юньнань мужийн Лижянь хот. Энэ хотыг олон хүн хайрын хот хэмээн ярьдаг. Яах аргагүй тийм. Энд хайр сэтгэлтэй холбоотой олон дурсгалт газар бас түүх бий. Бас энэ хотын эрүүл сайхан агаар, мододоос нь анхилах тансаг үнэр, үзэсгэлэнт байгаль яах аргагүй залуу хосын сэтгэлийг татдаг. Эрдэнийн чулуун гүүрээр нь алхалж, цаст уулын бэлд орших тохилог буудалд буудаллаж, илчээ гэрлээ харам үгүй хайрлах их үдийн наран дор зугаалах залуу хосыг жилийн аль ч улиралд энд харж болно. Мөн  нутгийн уугуул Наши үндэстний уянгалаг эртний хөгжим нь Лижянь хотыг хайрын хот хэмээхэд нь улам хүч өгсөн гэлтэй. Хайрын хотын үзэсгэлэнт үдэш. Яг энэ үеэр дурлалт хосууд хотын дундуур урсах голоор хүслээ шивнэсэн лаа хөвүүлдэг аж. Олон олон дурлалт залуусын хуримын бал сараа өнгөрүүлэх дуртай энэ хотод та зочилохыг хүсвэл Юаньнан мужийн төв Күньмингээс 45 минут онгоцоор нисэхэд л болно. Мөн Бээжин, Шанхай хотуудаас шууд нислэгтэй аж. Харин галт тэргээр бол Күньмингээс 8 цаг орчим зарцуулаад Хайрын хотод очино. Түүнчлэн зам сайтай тул Күньмингээс автобусанд суухад 9 цаг орчим давхиад л Лижянь хотод хүрнэ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100