CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Өвөр Монголын анагаах ухааны харьяат 2-р эмнэлэг

10-31-2016 11:08

    1985 онд байгуулагдсан тус эмнэлэг нь ясны өвчин эмгэгийг дагнан эмчилдэг томоохон эмнэлэг юм.
 Гэмтлийн тасаг, гар хөлний хагалгааны тасаг, нуруу нугасны хагалгааны тасаг, хүүхдийн ясны эмгэгийн тасаг, хүзүүний үеийн мэс заслын тасаг, аарцагийн ясны тасаг, ясны хавдрын тасаг, үе мөчний мэс заслын тасаг, нурууны бичил хагалгааны тасаг, сэргээн засах эмчилгээний тасаг зэрэг 10 том төрөлжсөн ясны тасгаас бүрдсэн.
   Төрөл бүрийн ясны өвчин, ясны бэртэл гэмтэл, яс ургалт, ясны хорт хавдар, нуруу нугас ясны эмчилгээ хагалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг байна. Тус эмнэлэгт жилдээ нийт 9000 гаруй ясны хагалгаа хийгддэг ба осол гэмтлийн улмаас нугас нуруугаа гэмтээж хөдөлж сууж чадахгүй болсон олон мянган хүмүүст амьдрал бэлэглэсээр байна. Онцгойлон хүүхдийн төрөлхийн ясны эмгэг, үе мөчний өвчин, өвдөгний үе солих хагалгаа, төвөнхний толгой солих хагалгаа, нуруу хүзүүний хагалгаа зэрэг хийгддэг.
    GE optical 1.5T MRI, CR, DR зэрэг дүрслэлийн аппарат, английн Оксфордын булчинд тог үүсгэх оношилгооны аппарат, С хэлбэрийн мөрний рентген аппарат, бүрэн автомат биохимийн аппарат зэрэг нурууны диск цүлхийлтийн эмчилгээний багаж, ясны сийрэгжилтийн рентген аппарат, нурууны дискний дуран, үе мөчний дуран зэрэг олон улсын түвшний хагалгааны болон шинжилгээ оношилгооны багаж төхөөрөмжтэй тул ясны төрөл бүрийн оношилж эмчилэхэд хэцүү өвчтнүүд тус эмнэлгийг зорин очдог байна.
    Ясны олон төрлийн өвчин эмгэгийг нарийвчлан оношилж эмчилэх тусгай эмнэлэг манайд ховор байдаг тул та бүхэн ясны өвчин эмгэгийн асуудалтай байгаа бол тус эмнэлгийг зорин очихыг зөвлөж байна.

Холбоо барих утас – 047163512956351329

email – nmgerfuyuan@163.com

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100