CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Мөнхийн залуу байхад тань 3 ширхэг улаан чавга тусална 

09-18-2016 11:25

 

Улаан чавга нь амин дэмээр маш баялаг. Дорно дахины анагаах ухаанд улаан чавгыг хий хөөнө, цус төлжүүлнэ гэж үздэг. Хэдийгээр амин дэмээр баялаг гээд хэтрүүлэн идвэл хор болдог байна. Ингээд хэрхэн идвэл зохистой талаар сонирхуулъя. 
1. Түүхийгээр нь идэх: Улаан чавгыг түүхийгээр нь идэх нь хамгийн их амин дэмээр баялаг бөгөөд цус төлжүүлдэг. 
2. Улаан чавганы шүүс уувал биеийн хор гадагшилна. Өдөрт нэг аяга улаан чавганы шүүс уувал цусны цагаан уураг нэмэгдэж элэг дотрыг цэвэршүүлдэг. 
3. Улаан чавганы зутан уухад тайвширч амардаг байна. Улаан чавга нь кальц, төмрөөр баялаг тул цус төлжүүлж тайвшруулдаг. Хэрвээ сэтгэл санаа тогтворгүйтэж тавгүйтэх юм бол шар будаатай улаан чавганы зутан хийж уувал тайвширч амардаг байна. 
4. Архинд дарсан улаан чавга судасны хана тэлдэг. Бодисын солилцоог сайжруулж, ядаргаа тайлж биеийг амраадаг тул өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. 
5. Улаан чавга өндөгтэй чанаж идвэл цус төлжинө. Уургаар баялаг учраас бие сульдсан, ядар дорой хүн идэхэд тохиромжтой. 
Гэхдээ сайн гээд улаан чавгыг хамаагүй идэж бас болохгүй юм аа. 
Анхаарах зүйлс: 
1. Улаан чавгыг хэтрүүлэн идэж болохгүй. Өдөрт 5-8 ширхэгийг идэхэд болно. Улаан чавганд хүнсний эслэгийн агууламж өндөр тул гэдэс дотор түүнийг боловсруулах хугацаа хэрэгтэй. Иймд нэг дор их хэмжээгээр хэтрүүлэн идвэл ходоод гэдсийг гэмтээх аюултай. Иймд өдөрт 5-8 ширхэгийг идэхэд л хангалттай юм байна. 
2. Улаан чавганы шүүсийг бэлдэхдээ усны хэм 80ºС –аас ихгүй байна. Улаан чавганд агуулагддаг С аминдэм хэт өндөр хэмд чанараа алддаг тул усаа буцалгалгүй 80ºС байлгахад тохирно. 
3. Улаан чавга идсэний дараа уураглаг бүтээгдэхүүн идэхгүй байх. Улаан чавга нь С аминдэмээр баялаг тул уургийн шимэгдэлтэнд нөлөөлнө. Гэхдээ болгосон чавганы С амин дэм алдагдсан байгаа тул уургийн шимэгдэлтэнд нөлөөлөхгүй. Түүхий улаан чавга идсэнээс хойш 2 цагийн дараа сүү, далайн бүтээгдэхүүн зэрэг уураглаг бүтээгдэхүүн идвэл зохимжтой. 
Улаан чавганы ач холбогдол их ч хүн болгон идэж бас болохгүй юм байна. Ямар хүмүүс идэж болохгүй вэ? 
1. Чихрийн шижин өвчтэй хүмүүс. Улаан чавга сахар ихээр агуулдаг тул чихрийн шижинтэй хүмүүс идэхэд тохиромжгүй. 
2. Чийг бамын өвчин хүндэрсэн хүмүүс. Улаан чавга нь дотор халуун ихэсгэдэг бөгөөд сахар их тул тохиромжгүй. 
3. Дөнгөж ханиад хүрч байгаа үед. Улаан чавганы зунгааралдсан тэр бодис ханиадны эдгэрэлтийг удаашруулдаг. 
4. Шүд өвдөж байгаа үед. Улаан чавга нь чихэрлэг бөгөөд дотор халуун өсгөдөг тул шүдийг улам өвтгөнө. 


            Орчуулсан: Г. Цэнд-Аюуш

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100