CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Хулсны баавгай ховор амьтны жагсаалтаас гарахгүй

09-07-2016 11:07

Хятад улсын Ой шугуй товчооны холбогдох албаны хүн, хулсны баавгай ховор чухал амьтан хэвээрээ байх болно. Тиймээс түүнийг  жагсаалтаас гаргах хараахан болоогүй гэв.
   Тус албаны хүн хулсны баавгайг жагсаалтаас хасахгүй байх дөрвөн шалтгаан бий гэж энэ үеэр мэдэгджээ. Нэгдүгээрт, хулсын баавгайн амьдрах орчин эвдэгдэж байгаа нь тус амьтны оршин тогтноход томоохон тотгор болж байна. Хулсын баавгай зөвхөн Сычуань, Шаньши, Ганьсү гүрван мужид л оршин амьдардаг. Хомс орон зайтай. Тиймээс өнөөдөр хамгаалалтын бүсийн талбайн хязгаарлал болон хүмүүсийн нөлөөнөөс болж хээр зэрлэгшиж байгаа хулсны баавгайн тоо толгой буурах хандлагатай байна. Тухайлбал хээр зэрлэгшиж буй нийт 33 сүрэг бий. Үүнээс 30 -аас бага тоотой устах боломжтой хулсны баавгайн сүрэг 22 байгаа бол тун аюултай ангилалд 10 -аас бага тоотой 18 хулсны баавгайн сүрэг байна . Хоёрдугаарт, хулсны баавгай сүрэг хоорондоо тэр бүр тааралдаж, хэлтүүлэгт орох боломжгүй байгаа нь тус амьтны генийн солилцоонд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс хулсны баавгайн генийг сайжруулж, сүргийн чанар, бүтцэт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Гуравдугаарт, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж хулс бүхий ойн нийт талбай нэгний гурван хувиар багасах төлөвтэй байна. Энэ нь хулсны баавгайн цаашид оршин тогтнох, амьдархад сөргөөр нөлөөлнө. Дөрөвдүгээрт, хулсны баавгайн хамгаалалтын бүсэд төсөвлөсөн хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байх, ажилтан албан хаагч, арчлагчдын арчлах ур чадвар сайн биш байгаа нь тус амьтныг хамгаалж өсгөхөд сөргөөр нөлөөлж байна. Эдгээр дөрвөн хүчин зүйл, өнөөдрийн байр байдал хулсны баавгайг жагсаалтаас гаргах болоогүйг харуулж байгаа юм. Түүнчлэн хамгаалалтаа буруулвал хулсны баавгайн оршин амьдарч байгаа газар нутаг дахин сэргэхгүйгээр сүйтгэгдэх болно. Үүний үр дүнд өмнө нь олсон олон амжилт талаар өнгөрнө.  Энэ нь бага тоотой хулсны баавгайн сүрэгт тун хүнд байдал бий болгоно гэж энэхүү албаны хүн мэдэгджээ.
Тэрээр цааш нь: Бид хамгаалалтаа сулруулах биш харин үргэлжлүүлэн хамгаалалтаа улам чангатгах хэрэгтэй. Хулсны баавгай түүний оршин амьдарч буй газрын арчлалт хамгаалалтыг улам сайжруулж, тэнд ажиллаж байгаа ажилтнуудын мэргэжил боловсролыг дээшлүүлж, хээрийн нөхцөлд зэрлэгшиж байгаа хулсны баавгайн сүргийн эрүүл хөгжлийг хангаж, хулсны баавгайн хамгаалалтын ажлаа улам эрчтэй хийх хэрэгтэй байна гэж тэрээр хэлжээ.

                                         Орчуулсан: С.Бүрэнбаяр

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100