CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Жолоочгүй таксиг туршиж эхэлжээ

09-02-2016 18:04

Сингапурт жолоочгүй такси үйлчилгээг туршиж эхэлжээ. Тодруулбал, “NuTonomy” такси компанийн компьютерийн программд суурилсан автомат жолоодлоготой машинаар энэ үйлчилгээг үнэ төлбөргүй туршиж байгаа аж. Үйлчлүүлэгчдийн хувьд автомашины компьютертэй гар утсаараа холбогдсоноор явах чиглэлээ оруулан үйлчлүүлэх юм байна.

Одоогоор зургаан ширхэг автомашиныг туршилтаар үйлчилгээнд явуулж байгаа ч энэ оны сүүлч гэхэд 20 болгохоор төлөвлөжээ. Улмаар 2018 он гэхэд Сингапурын нийтийн тээврийн үйлчилгээнд 900 мянга орчим такси үйлчилж байгааг гурав дахин багасгах зорилго тавьсан байна. “Renault Zoe” болон “Mitsubishi” компанийн хамтран зохион бүтээсэн жолоочгүй автомашин нь жолоочийн суудпын оронд компьютерийн хянах самбарыг байрлуулснаар үйлчлүүлэгч явах чиглэл, болон км, үнэ зэргийг хянах боломжтой.

Түүнчлэн радартай ижил ажиллагаатай лазерын системийн тусламжтайгаар автомашин эргэн тойрны эд зүйлс болон замын гэрлэн дохио өөрчлөлтөд зохицон ажиллах аж.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100