CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

“Дээлтэй монгол” үндэсний хувцасны наадам болов

07-11-2016 10:48

 

Монгол үндэстний хувцас, ёс заншил, соёлоо олон улсад сурталчлах зорилго  бүхий "Дээлтэй Монгол наадам” өчигдөр буюу 7-р сарын 10 ны өдөр Монгол улсын нийслэл Чингисийн талбайд зохион байгуулагдлаа. Энэ жилийн наадмын гол онцлог нь дотоодын шинэ брэнд загвар, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай залууст зориулсан цуглуулга нэгдсэн загварын шоунаас гадна урлагийн тоглолтыг давхар толилуулсанаараа онцлог байв. Аливаа улс үндэстэн, ард түмнийг илэрхийлэх нэг чухал зүйл бол тухайн үндэстний хувцас, эд хэрэглэл юм. Хүний нийгмийн түүх цагийн аясаар өөрчлөгддөгийн адил хувцас хэрэглэл ч мөн хөгжлийнхөө явцад тухайн нийгэм, соёлын нөлөөллөөр хувьсаж, өвөрмөц хэв маяг, хэлбэр донжийг бүрдүүлж байдаг. Тухайлбал, бидний уламжлалт хувцас дээл л гэхэд янз бүрийн хэв загвартай, өргөн сонголттой болсоор байна. Монгол дээл хувцсаа дээдлэн, өдөр тутамдаа өмсөхийг ард иргэддээ уриалдаг “Дээлтэй Монгол” наадмын тухай олон сонирхолтой баримт бий. Тухайлбал “Дээлтэй Монгол” наадам анх 2007 онд хуучнаар Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж 100 гаруй хүн хамрагдаж байжээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ тоо өссөөр 10-15 мянган үндэсний хувцастай иргэд тогтмол оролцох болсон юм. 
                                                                                   Бэлтгэсэн Р. Улам -Оргих / Монгол улс /

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100