CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Дэлхийн хамгийн том дуранг угсарч дууслаа

07-08-2016 14:54

 

Өнгөрсөн 2009 оны 5 сарын 25-ны өдрөөс энэ сарын 3-ны өдрийг хүртэл дэлхийн хамгийн том дуранг бүтээж угсрах зургаан төрх

Дэлхийн хамгийн том судалгааны “Тэнгэрийн нүд” буюу FAST-ийг бүтээх ажлыг Хятадын Шинжлэх ухааны академи 10 жилийн өмнөөс бэлтгэжээ. Энэхүү дурангын диаметр нь 500 метр бөгөөд бөмбөгөн хэлбэртэй. Сансар огторгуйгаас ирж буй гэрэл, цахилгаан долгионыг хураан авч, мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий хэмжих багаж юм.
   2013 оны 3-р сараас Хятадын хэдэн мянган эрдэмтэн, инженер, мэрэгжлийн ажилчин, барилгачид Гүйжөү мужийн Чяннан Жөүгийн Пинтан сяньд анх ажлаа эхлүүлж байсан. Тэдний цуцашгүй хөдөлмөр, зориг тэмүүлэлээр уулын хавцалд энэхүү бүтээн байгуулалтын хамгийн сүүлийн хавтанг энэ оны 7-р сарын 3 нд суурилуулж дууссан юм.
    Өмнө энэ төрлийн хамгийн том нь дурангын диаметр 100 метрээс давж байгаагүй юм байна. Харин FAST дуран дээрх үзүүлэлтээс даруй 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний давуу юм. Сансар огторгуйгаас ирж буй  долгионыг хүлээн авах чадлаараа Германы Bonn дурангаас бараг 10 дахин өндөр хүчин чадалтай. “Тэнгэрийн нүд” нь ойрын арваас хорин жилд дэлхийд тэргүүлэх байр сууриа алдахгүй гэж мэргэжилтүүд баталж байна.
   Хятадын Шинжлэх ухааны академын сансар судалгааны газрын дэд дарга Жэн Шяонян:
- FAST дуранг ашиглалтад оруулсанаар Хятад улсад маш их давуу тал бий болж байна. Энэ дуран сансар огторгуйгаас шинэ гариг одыг илрүүлж, тэдний үүсэл гарал хувирал зэргийг судлахад өндөр үр дүнтэй юм. Мөн гариг хоорондын чимээ долгионыг хүлээн авч дэлхийн бөмбөрцөгөөс гадна буй харь гаригийн хүмүүсийг эрж хайхад энэхүү дуранг ашиглах болно гэжээ.

 FAST дуран нь олон хэсэг ойлтын хавтангаас бүрдсэн байна. Анхны хавтанг 2015 оны 8-р сарын 2-ны суурилсанаас эхлээд угсарч дуусах өдөр хүртэлх хугацааг дээрх зурагт харуулжээ.

  2014оны 7-р сарын 24 ны орой нар жаргах үеэр

 Зүүн талын зурагт 2013оны 8-р сарын 28-ны үдшийн зураг. Харин баруун талд буй зургийг энэ оны 6-р сарын 27нд авчээ. Ингээд Хятадын сансар судалгааны төв болон Синьхуа агентлагын эх сурвалж болох гэрэл зургуудыг цувралаар хүргэе

 Орчуулсан: С. Бүрэнбаяр

 


 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100