CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

“Хайр шингэсэн тоорой” байгаль дэлхийгээ хайрлахыг санууллаа

06-30-2016 11:57

 

Энэ сарын 27-28 ны өдрүүдэд алдарт дуучин Дэдмагийн санаачлан бүтээсэн “Хайр шингэсэн тоорой” дуулалт жүжиг 13 дахь удаагийн Өвөр Монголын тал нутгийн соёлын наадамд шигшигдэн тоглогдлоо.  Өвөр  Монголын үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн тайзнаа тавигдсан  тус дуулалт жүжигт олон уран бүтээлчдийг хамруулж, тэдний авьяас чадварыг үзэгч олондоо таниулахыг зорьсон. Ийм ч учраас хоёр өдрийн тоглолтын гол болон туслах дүрийн жүжигчид өөр өөр байлаа.


Гурван үзэгдэлт энэхүү дуулалт жүжиг нь үзэгч олонд уул ус, байгаль дэлхийгээ хамгаалахын утга учрыг таниулсан. Мөн энэхэн хөрст дэлхийгээ номин ногооноор нь байлгахыг уриалсан өгүүлэмжтэй байсан нь их онцлог байлаа.


Тус дуулалт жүжгийг санаачлагч алдарт дуучин Дэдмаа “Бидний жүжгийг үзэгч олон хэрхэн үнэлэх бол гэж тоглолт бүрийн өмнө догдлон боддог. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төрж өссөн тал нутаг маань цөлжиж, хөрсний эвдрэл ихээр бий болж, миний эзнээ хошууны байгаль орчин  үнэхээр ноцтой үр дагавар дагуулах хэмжээнд очжээ. Тиймээс би энэ жүжгээр дамжуулан байгаль орчин бидний ээж адил, гагц монголчууд биш бүх дэлхийгээрээ байгаль орчноо хайрлан хамгаалья гэж уриаллаа. Манай Өвөр Монгол тал нутгаа хамгаалах хэрэгтэй гэж хэлж байлаа.


Энэхүү дуулалт жүжгийг талаар Монгол улсын гавьяат жүжигчин Чаминчулуун өөрийн сэтгэгдлээ мөн илэрхийлсэн. Тэрээр “Хайр шингэсэн тоорой’ маш энгийн өгүүлэмжтэй. Эх нутгийнхаа сайхныг мэдэрдэггүй. Нутаг усныхаа эд баялгийг ухаж цөлмөхийг боддог хүмүүс цөөнгүй болжээ. Энэ цаг үед ийм жүжиг олон хүнийг зөв сэтгэлтэй болгоход дэм болно. Байгаль эх дэлхийтэйгээ хүн хүйн холбоотой байдаг. Хүн эх байгалиа түшиж, шүтэж явбал амьдрал юун нь өөдрөг сайхан байдаг. Тиймээс ч энэхүү жүжиг хүн байгалтайгаа хүйн холбоотой байдгыг магтан дуулсан байна. Үнэхээр гайхалтай гэлээ. Ийнхүү хоер өдөр үзэгч олны сэтгэлийг хөвсөлзүүлэн  нутаг усаа санан хайрлахыг агаар басхүү ухаарал өгсөн Тооройн төгөл дуулалт жүжиг амжилттай тоглогдлоо. Үзэгч олон ч сэтгэл дүүрэн буцлаа.

  

  

  

  

  

                                                                                            Яргуй мэдээллээ

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100