CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Робот элсэлтийн шалгалт өгнө

06-17-2016 17:10

Бүх Хятадад нэг жилд 10 сая орчим хүүхэд ахлах сургууль төгсдөг. Тэд жил бүрийн 6-р сарын эхээр их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад оролцон, өөрийн дур сонирхол, авсан онооноосоо шалтгаалж тохирсон их сургуульдаа элсдэг. Тэгвэл 2017 оны элсэлтийн шалгалтад нэгэн робот орохоор болсон бөгөөд одоо шалгалтандаа бэлдэж байгаа гэнэ шүү.

5-р сарын 4-нд Хятадын Сычуань мужийн Чэндү хотын Гао Шинь дүүргийн ухаалаг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани, бүтээсэн роботоо 2017 оны Хятадын их сургуулийн математикийн элсэлтийн шалгалтад оролцуулахаар болжээ.

Багшийн зааж сургах ухаан, туршлагыг механикжуулснаар энэ робот шалгалт өгөх чадвартай болжээ. Ухаалаг робот сурагчдын гараар бичсэн бичвэрийг маш оновчтой цугцуулж, автоматаар таньж, эмхлэн байгуулсан мэдлэгийн санг ашиглан, асуултад зөв хариулт өгөх, түүний тайлбарыг сурагчдад ойлгуулж, хариулсан дарааллаар нотолгоог дүгнэн гаргаж, нэг сэдвийг олон аргаар тайлбарлан шүүж, математикийн анхан шатны бүх сэдэвт автоматаар үнэлгээ өгөх чадвартай юм байна.

Их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад робот оролцох болсон энэ үйл явдал “асуултад хариулж чадах роботын төсөл"-өөс эхтэй. Энэ төслийг Хятадын шинжлэх ухаан судалгааны 30 гаруй дээд сургууль хамтран хэрэгжүүлж байна. Энэ төсөл их сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцож чадах роботыг зохион бүтээх зорилготой. Үүгээр дамжуулж, Хятадын ухаалаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх түвшнийг шалгахын төлөө юм.

Шалгалт өгөх сурагчдад нөлөөлөхгүй, шалгалтын үнэн зөв байдлыг баталгаажуулахын тулд шалгалтын үеэр роботыг шалгалт авах танхимд оруулахгүй, харин битүүмжилсэн орчинд байлгаж, сурагчидтай нэгэн зэрэг асуулт тавих юм байна. Энэ явцыг нотариатч, ажиглагчид хянах болно. Өдгөө энэ робот 2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдээд завгүй байгаа гэнэ шүү.
 
                                                                                                                          Д.Гүнтөмөр

 

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100