CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Шанхайн “Disney” хүүхдийн парк удахгүй нээлтээ хийнэ

06-01-2016 16:14

 

Шанхайн “Disney” хүүхдийн парк өнгөрсөн сарын эхээр туршилтаар ажиллаж эхэлсэн билээ. Тэгвэл тус парк энэ сарын 16 нд албан ёсоор нээлтээ хийхээр бэлтгэл ажлаа хэдийн базаасан байна. Энэхүү дуулиан шуугиан дүүрэн нээлтээ хийх гэж байгаа паркын онцлог тоглоомуудыг та бүхэндээ танилцуулья. Зуны зугаатай өдрүүдийг та үр хүүхдийнхээ хамт энэхүү паркт өнгөрүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Зааны тугал унангаа “Disney” паркыг алган дээрээ тавьсан мэт харж болно. Үнэхээр үзэсгэлэнтэй агаад гайхалтай.

“Disney” парк дахь сюрприз үргэлжилсээр. Удирдаач Mickey Mouse хөгжимчдөө дагуулан ирж хүүхдүүд та бүхэнтэй хамтдаа дуулан бүжиглэх болно.

Та бүхэн түр амсхийх зуураа нарийн боовны мухлагт зочилж, арааны шүлс асгаруулам амтлаг амьтны дүрс бүхий бялуу амтлах боломжтой.

Паркын үүдэн дээр өвөрмөц хувцас өмссөн “Disney” найз нар таныг  дуу хуураар угтан авах учраас энэхүү гайхамшигтай хормыг мөнхлөх зургийн аппарат хэрэгсэлээ зэхээрэй.

Далайн хайгуулын домогт 9-р онгоцоор эрдэнэсийн аралд зочилж болно. Тэнд далайн дээрэмчдийн амьдралтай танилцах боломж бий шүү.

Далайн дээрмчдийн онгоц байгаа хэсэг л яг л үлгэрийн мэт харагдаж байгаа биз.

Walt Disney болон MickeyMouse-ийн хөшөөний өмнө зураг татуулах нь Шанхайн хүүхдийн паркад ирсэний тань хамгийн том гэрч болно.

Хүүхдийн үлгэрийн ордны өмнө таны ирээдүйн бяцхан гүнж тань жинхэнэ гүнжтэй уулзах болно. Гайхалтай биш гэжүү.

Нуурын толион дээр хөгжим бүхий усан оргилуур, салютын гайхалтай гэрэл хослон тусаж үлгэрийн гэмээр орчин бүрдүүлжээ.

Хэрвээ бяцхан үрс тань өдөржин тоглоод ядарсан бол үдшийг “Disney” зочид буудалд саатан өнгөрүүлж, өдрийн гайхамшигт үйл явдлаа  үргэлжлүүлж болох юм.

Орны толгойн хэсэгт байрлах тэнгэрийн элч таныг тавтай нойрсоход нь үнэхээр тус болно. Та ханхүү эсвэл гүнжийн орон дээр байгаа гэдгээ мэдрэх болно.

Бяцхан жаалуудын тоглох дуртай бүх тоглоом энд таныг хүлээж байна .

Цэвэр тохитой орон дээр хэвтэнгээ “Disney”-н бүтээсэн сонгодог кинонуудыг гарын аяар солин үзэж болно.

Гайхамшиг бүхнийг бүтээсэн Шанхайн “Disney” хүүхдийн паркын ажилтнууд таныг инээмсэглэн угтаж үргэлжлэн зочилход тань урам өгнө.

Танайг инээмсэглэн угтсан хүүхдийн паркын ажилтанд та урам хайрлахаа мартав аа.

2016 оны 6-р сарын 16-нд нээлтээ хийх Шанхайн “Disney”хүүхдийн паркад таныг гэр бүл, дотно найз нөхөдтэйгээ хүрэлцэн ирэхийг урьж байна.
                                                                                                            Орчуулсан : С.Бүрэнбаяр

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100