CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Шинь-Ян цайны онцлогоос

05-11-2016 10:21

 

Хятадын Хэнань мужийн Шинь-Ян хотыг “Умардын үзэсгэлэнт нутаг” хэмээн өргөмжилдөг. Тэндхийн байгаль үнэхээр үзэсгэлэнтэй, цаг уур нь ч нэн таатай. Мөн Шинь-Ян нутгийн маожянь хэмээх цай ойр холд алдартай, Хятадын цайны 10 том брэндийн нэг бөгөөд 1915 онд Панамд болсон олон улсын экспогоос алтан медаль авч байсан түүхтэй.
Шинь-Ян цай өвөрмөц сайхан өнгө, анхилам үнэр, тансаг амттай. Цайны мөчир шилж түүх, хэсэглэж тайрах, нухаж нунтаглах, шарж хатаах зэрэг олон шат дамжлагаар боловсруулсны үр дүнд Шинь-Ян цай бэлэн бүтээгдэхүүн болдог. Шинь-Ян нутгийн үе үеийн тариачид зөвхөн цайны тариалан эрхлэн аж төрж иржээ. Цайны мөчир хуурах ажил эрхэлдэг Ван Чэнжүнь: "Би бол эгэл жирийн цайны тариачин хүн. Миний хийдэг ажил бол цайны мөчрийг хуурч болгох. Энэ л ажлаа хийж, олсон орлогоороо ам бүлээ тэжээнэ. Манай Шинь-Ян цайны худалдаа өргөжиж, улам алдартай брэнд болоосой гэж хүсдэг. Тариачид цайгаар гол болгож, цайны соёлыг улам илүү хөгжүүлэхийг зорьж байна" хэмээн ярьж байлаа. Цайны технологийг .

Ван Чэнжүнь царайгаа харлатал наранд шарагдан, насаараа цайны тариаланд ажиллажээ. Эднийхэн гурван үеэрээ цай тариалж байгаа гэнэ. Тэр 17 насандаа дунд сургуулиа төгмөгц цай тариалах ажил хөдөлмөрт зүтгэжээ. Анх туслах ажилчин байсан Ван Чэнжүнь улмаар цайг болгож, боловсруулж, худалдаж сурав. Цайны нунтаг боловсруулах аргыг сайтар эзэмшсэний хүчинд тэр амин зуулгаа дажгүй болгож байна.
Шинь-Ян хотын цайны тариалан140 гаруй мянган га талбайтай. Жил бүрийн хавар, нутгийн тариачдаас гадна ойр хавийн нутгаас 300 мянган хүн ирж, цайны мөчир түүнэ. Цайны аж үйлдвэрийн хөгжил нутгийн эдийн засагт ихээхэн түлхэц болж, маш олон ажлын байр буй болгон, цайны үнэ өсөхийн хэрээр тариачдын орлого ч нэмэгддэг байна.

Шинь-Ян хотын Шихэ дүүрэг “цайны өлгий” хэмээн алдаршсан, цай үйлдвэрлэгч 10 гол суурингийн нэг юм. Тэндхийн цайны тариалан 23 мянган га хүрч, Шинь-Ян брэндийн цай үйлдвэрлэгч гол бааз болжээ. Шинь-Яны маожянь цай үйлдвэрлэх бүсийн ойр хавийн нутгийн тариачин бүх өрх цай тариалдаг. 25 градус хүртэл налуу гадаргуутай уулын, хормой бэлд бүгдэд нь цайны мод ургана. Цай бол тус дүүргийн хамгийн чухал үйлдвэрлэл юм.

Шинь-Яны цайны аж үйлдвэрийг улам сайн хөгжүүлж, сурталчлахын тулд сүүлийн жилүүдэд хотын захиргаанаас иж бүрэн арга хэмжээ авч, тусгай бодлого явуулж байна. Цайны талбайн их багаас хамаарч жил бүр тариачдад нөхөн олговор, урамшуулал олгодог. Мөн мэргэжилтнүүдийг зохион байгуулж, сайн чанарын цайны модны төрөл зүйлийг судлан тарьж, хөнгөлөлттэй зээл олгох хэлбэрээр тариачдын цай түүх, боловсруулах арга технологийг боловсронгуй болгож байгаа юм. Мөн сүүлийн жилүүдэд хотын захиргаа ихээхэн хүчин чармайлт гарган сургалт явуулж, цайны аж үйлдвэрийн чанарыг сайжруулж, хөгжүүлэхийн төлөө тусгай мэргэжлийн боловсон хүчин бэлдэж байна. Энэ тухай хотын дарга Чяо Шинь Жян: "Эндхийн цайны үйлдвэрлэлийн гол бүсүүд бүгд мэргэжлийн сургуультай болсон. Цай тариалах, боловсруулахаас эхлээд худалдааны менежмент хүртэл олон талын боловсон хүчин бэлддэг. Залуус, ахмад үеийнхний цай тариалах, боловсруулах арга технологийг уламжлан хөгжүүлж, цайны аж үйлдвэрийн хөгжлийн үйл явцтай уялдуулан хэрэглэхийг хүсэж байна" гэсэн юм.

Энэ нутгийнхан “Шинь-Яний маожянь” ногоон цайны брэнддээ түшиглэж 1992 оноос хойш жил бүрийн хавар цайны соёлын баяр наадам, үзэсгэлэн худалдаа зохиодог болжээ. Энэ жилийн 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 2-ны хооронд Шин-Яны цайны 24 дэх наадам, үзэсгэлэн яармаг зохиогдсон юм.

Д.Гүнтөмөр


 

 


 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100