CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

“Робот” зочид буудал нээлтээ хийлээ

05-03-2016 10:48

 

Японы Нагасаки мужийн “Huis Ten Bosch” паркад байрлах 5 одтой “Хэннэ “ зочид буудал робот ажилчидтай хамгийн анхны зочид буудал гэдээ зарлан үүд хаалгаа нээлээ. Уг зочид буудлын нэрийг орчуулбал “Хачин зочид буудал” гэсэн утгатай. Таныг эл буудлын үүдээр ороход хүлээн авагч нь үлэг гүрвэл байх бөгөөд маш тохилог, шинэлэг шийдэлтэй өрөөнүүд тосох болно. Таныг гайхшруулах зүйл ингээд дуусахгүй. Робот ажилчид япон, англиар гайхалтай сайн ярих бөгөөд маш ухаалаг харилцан яриа өрнүүлж чадна. Гэхдээ яагаад хүлээн авагч нь заавал үлэг гүрвэл байгаа нь тодорхойгүй агаад хачирхалтай. Мөн илүү чадварлаг андройд роботууд ачаа зөөж, цэвэрлэгээ хийнэ.Тиймээс ажилчдад талархал илэрхийлж гарын мөнгө өгөх шаардлагагүй. Зочид буудлын төлөвлөгөө дөнгөж эхний шатандаа явж буй бөгөөд энэ ондоо багтааж дахин 72 шинэ өрөө нэмэх гэнэ.


Эл зочид буудал анх нээлтээ хийхээр зарлах үед “ Huis Ten Bosch”-ын ерөнхийлөгч Хидео Савада ”Роботуууд зочид буудлын нийт ажлын 90 хувийг хариуцан ажиллах болно. Ирээдүйд бид дэлхий даяар ийм төрлийн 1000 зочид буудал барихаар төлөвлөж байгаа хэмээн “Nikkei News”- т өгсөн ярилцлагадаа дурджээ. Тус компанийн үзэж буйгаар “Хэннэ” нь салбартаа хамгийн ирээдүйтэй, хямд үнэтэй зочид буудал гэнэ.
Тус буудлын хаалганууд нь нүүр таних технологиор тоноглогдсон бөгөөд өрөөнүүд нь үйлчлүүлэгчдийн тав тухыг дээд зэргээр хангана. Үйлчлүүлэгчид дурын үед хүссэн зүйлээ таблетаар захиалан авч болно.

Өрөөний үнэлгээ эрэлт хэрэгцээнээс шалтгаалж өөр өөр байна. Ачаалал ихтэй үед өрөөнүүдэд тогтсон үнэ байхгүй бөгөөд үйлчлүүлэгчдэд тендер зарлана. Хамгийн өндөр үнэ хэлсэн үйлчлүүлэгч өрөөг авах агаад тендерт үнийн хязгаар байна. Зочид буудлын нээлт дээр нэг өрөө 60 амв доллараас, гурван өрөө 153 ам, доллараас эхлэн тендерт орно хэмээн мэдэгдсэн. Дээд зэрэглэлийн болон люкс өрөөнүүд илүү үнэтэй байх нь мэдээж. Уг зочид буудлаар үйлчлүүлэхийг хүссэн хүмүүс цахим хуудсаар дамжуулан аль хэдийн захиалгаа өгөөд эхэлжээ.

 

 

 

 


 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100