CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Шар шувуу сонирхогчдод зориулсан кафе нээгдлээ

04-29-2016 16:07

 

Япон улсад янз бүрийн амьтан сонирхогчдод зориулсан кафенууд байдаг бөгөөд эдгээр газрууд нь багагүй ашигтай ажилдагаараа алдартай. Тэгвэл саяхан Токио хотод шар шувуу сонирхогчдод зориулсан кафе нээгдсэн байна. Энэ кафегаар үйлчлүүлэгчид янз бүрийн шар шувууг үзэж сонирхож болохоос гадна өөрөө хүсвэл хооллож, гар дээрээ суулгаж болох юм байна.
Кафег үүсгэн байгуулагч Мая Ямагучи Харри Поттер цуврал кинонд гол дүрийн баатруудын хамгийн хайртай амьтан шар шувуу байдаг нь энэ киног сонирхогч хүүхэд, нас хүрэгчидэд энэ гайхалтай амьтны талаар илүү ихийг мэдэж авах хүслийг асаасан болохыг онцоллоо.Тиймээс эдгээр хүмүүсийн хүсэл таашаалд нийцүүлэн өөрийн энэхүү кафег нээх санаа төрсөн гэдгээ сэтгүүлчдэд мэдэгджээ.

Түүнээс гадна “Шар шувууны ой” нэртэй энэ кафед 22 төрөл зүйлийн 33 ширхэг амьд шар шувуу байгаа нь нэг төрлийн шар шувуу судлах амьтны хүрээлэн болохыг үйлчлүүлэгчид нь цохон тэмдэглэжээ. Анх нээгдсэнээсээ хойш тус кафе нь үйлчлүүлэгч ихтэй байгаа бөгөөд байнгын үйлчлүүлэгч ихтэй тул ажлын өдрүүдэд ч суудал багатай байдаг юм байна
Хэрвээ багахан цагийг энэ гайхалтай амьтантай цуг өнгөрөөж чадвал шар шувуу нь ер бусын элгэмсэг, өхөөрдөм амьтан болохыг олж мэдэх бололцоотойг үйлчлүүлэгчид санууллаа. Шар шувууны хувьд шөнийн амьдралтай амьтан тул кафены дотор гэрэлтүүлгийг тэднийг харж чаддаг байхаар хийснээс гадна фото зураг авахдаа автомат гэрэл ашиглахыг хориглодог гэнэ. Олны талархалыг хүлээж буй энэ кафе магтах хүмүүс байхад зэрлэг байгальд амьдрах ёстой эдгээр шар шувуудыг мөнгө олох зорилгоор ашиглаж байгаад дургүйцэж буй хүмүүс бас цөөнгүй байна.

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100