CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Ухаалаг толь турахад туслана

04-25-2016 16:23

 

Өнөө үед таргалалт олон хүнд асуудал болоод байна. Тэгвэл таргалттай тэмцэхэд тань туслах ухаалаг толь бий болжээ. Naked Labs-ын бүтээсэн эрүүл мэндийг хянах систем бүхий олон мэдрэгчтэй энэ толь нь тун удахгүй худалдаанд гарна.
Бүтэн биеэр харагдахуйц хэмжээний том толины өмнө та нүцгэн зогсоод алгуурхан эргэх үед биеийн тань бүх л хэсгийг уг толь 3D-гээр сканердана. Үүний дараа биеийн үзүүлэлтүүдийг тань нарийвлан гаргах гэнэ. Ердөө 20 секундын дараа таны биеийн дулааны үзүүлэлтүүдийг ашиглан биеийн аль хэсэгт хамгийн их өөх хуримтлагдсан байгааг олж илрүүлнэ.
Ингэж ухаалаг толины тусламжтайгаар та өөрт тохирсон зөв дасгалаа хийснээр биеэ эрүүлжүүлж, илүүдэл жингээсээ салж чадах юм байна.

 

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100